Мега-Засаг

Засгийн газрын 14 мега төсөл

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн 14 мега төсөл

Х. Болор·

Хотын гудамжинд том ханын зураг

2024 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж байв. Үүнд, 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байв.

2026 оны тавдугаар сард Ерөнхий сайд Н.Учрал "Мега төслүүдийн заримыг нь шалгаж байж урагшлуулах ёстой юм байна. Мега төсөл нэрийн доор хулгай луйвар явагдаж болзошгүй" хэмээн мэдэгдэв. Ингээд мега төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан юм. 

Зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Туулын хурдны замаас өөр зогсоосон мега төсөл одоогоор алга. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг товч танилцуулж байна.

Бид энэхүү мега төслүүдийг төсөл тус бүрээр танилцуулах болно.

ТӨСӨЛ
1Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, терминал
2Монгол-Францын хамтарсан ураны төсөл
3Газрын тос боловсруулах үйлдвэр
4Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц
5Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станц
6Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор
7Зэс боловсруулах үйлдвэр
8Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолой барих
9Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц
10Гангийн цогцолбор
11Алт цэвэршүүлэх үйлдвэр
12Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр барих
13Үндэсний хиймэл дагуул
14Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр зам

 

Эдгээрээс 5 төсөл үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Мега төслүүдийн товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Холбоос хуулагдлаа