· Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн нэг хуулийг УИХ-аас сар гаруйн өмнө баталлаа.
Энэ бол ХХОАТТХ юмаа. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын санаачилж, УИХ-ын долоодугаар сарын 26-ны өдрийн чуулганаар баталлаа.
Өнөөдрийн байдлаар нийт цалин авч байгаа хүмүүсийн 54% нь 2 хүртэлх сая төгрөгийн цалинтай байна. Тэгэхээр энэ хууль нь 500 гаруй мянган хүнд шууд хамаатай. Жишээгээр тайлбарлая.
1. Та НДШ хасагдсаны дараа 2 сая төгрөгийн цалинтай гэж бодъё. Одоо та татварт шууд 10%-ийг нь буюу 200 мянган төгрөг тушаачихаж байгаа. Тэгвэл 2027 оны 1 сарын 1-ээс өөрчлөгдөнө. Яаж гэхээр, таны цалингийн 792 мянга хүртэлх төгрөг нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Тэгэхээр 2 сая төгрөгөөс чинь 1208 мянган төгрөг үлдэнэ дээ. За үүндээ 10%-иар бодоод 120 мянга 800₮-ийн татвар төлөх нь байна. Тэгэхээр 79200₮ халааслаад үлдэж байна гэсэн үг. Энэ өөрчлөлт бүх хүнд хамаатай буюу, та хэдэн ч төгрөгийн цалин авдаг бай 792 мянган төгрөг нь татваргүй болсоон гэсэн үг.
2. За нөгөө 2 сая төгрөгийн цалинтай хүн маань одоо 200 мянгыг татварт өгч байгаа, харин ирэх оны 1.1-нээс 120800₮ татварт өгнө гэсэн шдээ. Гэхдээ энэ бас өөрчлөгдөнө. 28 оны 1 сарын 1-ээс эхлээд НДШ хасагдсаны дараах 2 сая ₮-ийн цалинтай бол сард ердөө 12080₮-ийн татвар төлдөг болно. Яаж гэхээр, 792 мянгаас 2 сая төгрөгийн хооронд байгаа орлогод ногдох татварыг 10% байсныг нь ердөө 1% болгож бууруулсан юм. Та сар бүр халаасандаа 187920₮ийг авч үлдэж байна гэсэн үг. Энэ дахиад бүх цалин авч байгаа хүнд адил үйлчилнэ.
Хэрэв та НДШ- хасагдсаны дараа 5 сая төгрөгийн цалинтай бол таны төлөх татвар 312,080₮ болно. Сар бүр 188 мянган төгрөгийг татварт өгөхгүйгээр авч үлдэх болноо. Одоо бол 500 мянгыг төлж байгаа шүү дээ. Гэх мэтээр хэдэн ч төгрөгийн цалин авдаг бай эдгээр хөнгөлөлтүүдэд хамаарна гэсэн үг ээ.
Шинээр батлагдсан хуулийн дараагийн хөнгөлөлт. Ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн байр орон сууц гээд үл хөдлөхөө зарсан иргэн 2%-ийн татвар төлдгийг болиулж байна. Гэхдээ Монгол Улсын иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцаа зарахаар бол гэдэг заалт байгааг сайн анхаараарай.







