Улс төр

Төрөөс 2025 онд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн жагсаалт

Иргэдийн МЭДЭХ ЭРХ-ийн хүрээнд төрийн байгууллагуудаас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 2025 онд хийсэн гэрээний дүнг нэгтгэн харуулж байна.

О.Ариунбилэг·

Хотын гудамжинд том ханын зураг

Өнгөрсөн онд төсвөөс 24,2 тэрбум төгрөгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулжээ

Өнгөрөгч 2025 онд Засгийн газар түүний харъяа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн байдалд Үндэсний аудитын газраас судалгаа хийжээ. Судалгааг санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан зэрэг дээр тулгуурласан байна. Төсвөөс буюу нийтийн мөнгөнөөс зарцуулсан бүхэн ил тод байх ёстой тул материалыг бүрнээр нь дэлгэн харууллаа.

Судалгаанд хамрагдсан онд Засгийн газрын тэргүүнээр эхний хагас жилд Л.Оюун-Эрдэнэ, ажилласан бол сүүлийн хагас жилд Г.Занданшатар ажилласан байна. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилласан.  Харин Хотын даргаар Х.Нямбаатар ажиллаж байв.

Судалгаанд 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн 411 байгууллага хамрагджээ.

Хүснэгтэд ТЕЗ буюу төслийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа 269 байгууллага хэвлэл мэдээлэлтэй нийт хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсныг гүйцэтгэсэн буюу нэгэнт шилжүүлсэн мөнгөн дүнгээр харуулж байна. Хүснэгтийг хамгийн өндөр мөнгөн дүнгээр гэрээ хийсэн байгууллагыг эхнээс нь дарааллуулан харуулав.

ТЕЗ

Харъяа байгууллага

Гэрээний үнийн дүн

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

15

3,303.41 (3 тэрбум 303 сая 410 мянга)

Монгол Улсын Их Хурлын дарга

2

2,063.84 (2 тэрбум 63 сая 840 мянга)

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

9

1,654.98 (1 тэрбум 654 сая 980 мянга)

Эрчим хүчний сайд

15

1,470.57 (1 тэрбум 470 сая 570 мянга)

Монгол Улсын Шадар Сайд

43

974.74 (974 сая 740 мянга)

Гадаад хэргийн сайд

1

947.10  (947 сая 100 мянга)

Зам, тээврийн сайд

9

846.05 (846 сая 50 мянга)

Эрүүл мэндийн сайд

21

759.48  (759 сая 480 мянга)

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

21

753.00  (753 сая)

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд

17

732.01 (732 сая 10 мянга)

Сангийн сайд

17

576.44 (576 сая 440 мянга)

Эдийн засаг, хөгжлийн сайд

8

474.57  (474 сая 570 мянга)

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

1

457.26  (457 сая 260 мянга)

Хууль зүй, дотоод хэргийн сайд

11

453.76  (453 сая 760 мянга)

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

8

326,4 сая ₮

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд

5

250.18  (250 сая 180 мянга)

Хүний эрхийн үндэсний комисс

1

198.28 (198 сая 280 мянга)

Боловсролын сайд

24

154.52  (154 сая 520 мянга)

Монгол Улсын Ерөнхий сайд

9

154.01  (154 сая 10 мянга)

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

4

125.36  (125 сая 360 мянга)

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд

2

118,4 (118 сая 400 мянга)

Монгол Улсын ерөнхий прокурор

9

55.81  (55 сая 810 мянга)

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга

1

53.70  (53 сая 700 мянга)

Сонгуулийн ерөнхий хорооны дарга

1

45.50  (45 сая 500 мянга)

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

5

44.10  (44 сая 100 мянга)

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

1

40.90  (40 сая 900 мянга)

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга

2

28.60  (28 сая 600 мянга)

Үндэсний статистикийн хорооны дарга

2

21.0 (21 сая)

Батлан хамгаалахын сайд

1

16 сая ₮

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарг

1

10.50  (10 сая 500 мянга)

Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дарга

1

(7 сая 40 мянга)

Олимп, нийтийн биеийн тамир спортын сайд

2

(5 сая 400 мянга)

НИЙТ

269

17 тэрбум 123 сая 30 мянган төгрөг

Дээрх хүснэгтээс харвал төсөвт тусгаж нийт 17 гаруй тэрбум төгрөгийн гэрээг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийжээ. “Улсын төсвийн Төсвийн ерөнхийлөн захирагчдын харьяа байгууллагууд хэвлэл, мэдээллийн байгууллагаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхдээ Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх, түүнийг тайлагнах арга хэмжээг дутуу хэрэгжүүлсэн байна” гэж ҮАГ-аас дүгнэжээ.

Дээрхээс гадна төсөвт суулгахгүйгээр буюу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгахгүйгээр дараах байдлаар гэрээ байгуулсан байна.

Төсвийн байгууллага

ХМБ-уудад шилжүүлсэн мөнгөн дүн

1

Монгол Улсын Их Хурлын дарга

2,6 тэрбум

2

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

1,6 тэрбум

3

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

1,6 тэрбум

4

Гадаад хэргийн сайд

947 сая

5

Монгол Улсын Шадар Сайд

768 сая

6

Эрчим хүчний сайд

579 сая

7

Зам, тээврийн сайд

483 сая

8

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

431 сая

9

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

318 сая

10

Зам, тээврийн сайд

483 сая

11

Хууль зүй, дотоод хэргийн сайд

241 сая

12

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд

206 сая

13

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд

178 сая

14

Сангийн сайд

127 сая

15

Эрүүл мэндийн сайд

78 сая

16

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

72 сая

17

Эдийн засаг, хөгжлийн сайд

55 сая

18

Сонгуулийн ерөнхий хорооны дарга

45 сая

19

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

40 сая

20

Боловсролын сайд

35 сая

21

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

30 сая

22

Монгол Улсын Ерөнхий сайд

30 сая

23

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга

28 сая

24

Үндэсний статистикийн хорооны дарга

18 сая

25

Батлан хамгаалахын сайд

16 сая

26

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга

10 сая

27

Монгол Улсын ерөнхий прокурор

9 сая

 

НИЙТ (тусгаагүй жижиг дүнг оруулаад)

11 тэрбум 61 сая 300 мянга

 

АЙМАГ, НИЙСЛЭЛЭЭС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН БАЙДАЛ

Өнгөрөгч 2025 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар болон 21 аймгийн Засаг дарга нар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай дараах байдлаар гэрээ байгуулж, төсвөөс мөнгө шилжүүлсэн байна.

Судалгааг зөвхөн шилжүүлсэн мөнгөн дүнгээр, ихээс нь жагсаан хүргэе. Мөн хамгийн арын нүдэнд худалдан авах ажиллагаанд тусгалгүйгээр шилжүүлсэн мөнгөн дүнг хамтатгасан болно.

Төсвийн байгууллага

Шилжүүлсэн мөнгөн дүн (тусгасан)

Шилжүүлсэн мөнгөн дүн (тусгаагүй)

1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

2,757.73 (2 тэрбум 757 сая 730 мянга)

1,8 тэрбум

2

Өмнөговь аймгийн Засаг дарга

662.36 (662 сая 360 мянга)

123 сая

3

Орхон аймгийн Засаг дарга

541.85  (541 сая 850 мянга)

133 сая

4

Говь-Алтай аймгийн Засаг дарга

165.27 (165 сая 270 мянга)

165 сая

5

Увс аймгийн Засаг дарга

148.14 (148 сая 140 мянга)

140 сая

6

Архангай аймгийн Засаг дарга

139.79 (139 сая 790 мянга)

83 сая

7

Булган аймгийн Засаг дарга

125.13  (125 сая 130 мянга)

106 сая

8

Дархан-Уул аймгийн Засаг дарга

91.90 (91 сая 900 мянга)

19,9 сая

9

Дорнод аймгийн Засаг дарга

83.84 (83 сая 840 мянга)

80 сая

10

Завхан аймгийн Засаг дарга

73.85 (73 сая 850 мянга)

17,9 сая

11

Төв аймгийн Засаг дарга

62.05 (62 сая)

5,6 сая

12

Хөвсгөл аймгийн Засаг дарга

58.47 (58 сая 470 мянга)

20 сая

13

Хэнтий аймгийн Засаг дарга

51.30 (51 сая 300 мянга)

43 сая

14

Баянхонгор аймгийн Засаг дарга

50.30 (50 сая 300 мянга)

47 сая

15

Дорноговь аймгийн Засаг дарга

43.650 (43 сая 650 мянга)

26 сая

16

Ховд аймгийн Засаг дарга

39.50 (39 сая 50 мянга)

21 сая

17

Сүхбаатар аймгийн Засаг дарга

37.0 37 сая

7 сая

18

Говьсүмбэр аймгийн Засаг дарга

26 сая 520 мянга)

26 сая

19

Сэлэнгэ аймгийн Засаг дарга

(21 сая 400 мянга)

18 сая

20

Өвөрхангай аймгийн Засаг дарга

(16 сая)

16 сая

21

Дундговь аймгийн Засаг дарга

11.65 сая

11,6 сая

22

Баян-Өлгий аймгийн Засаг дарга

9 сая

9 сая

 

НИЙТ

5,2 тэрбум төгрөг

2,9 тэрбум (жижиг дүнтэй)

 

Орон нутгийн төсвийн зарцуулалтаас харвал худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байдлаар Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хэвлэл мэдээлэлд хамгийн их мөнгө буюу 2,7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин орон нутгаас Өмнөговь, Орхон аймгийн Засаг дарга нар хамгийн ихийг зарцуулсан байна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүйгээр зарцуулсан мөнгөн дүнгээрээ ч нийслэл мөн л тэргүүлжээ.

“Хэвлэл, мэдээллийн байгууллагаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төсөв, санхүүжилт цөөн тооны төсвийн ерөнхийлөн захирагчдад төвлөрсөн нь төлөвлөлт, хэрэгжилт, үр ашгийн хяналт сул тохиолдолд төсвийн хөрөнгийн зарцуулалтад үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна” гэж ҮАГ-аас дүгнэжээ.

ТӨРӨӨС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ГЭРЭЭ ХИЙДЭГ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийх нь олон улсад түгээмэл байдаг туршлага юм. Гэхдээ гэрээ хийхдээ ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагын шүүмжлэлт чанарыг алдагдуулахгүй байх, ХМБ-уудад ижил тэгш боломж олгох зэрэг шаардлагыг хангасан байхыг эрмэлздэг. Жишээ нь, Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллага ил тод байдлыг гол шалгуур болгодог юм.

Мөн төрөөс ХМБ-тай гэрээ хийдэг олон улсын туршлагыг дараах 3 загварт хувааж болно.

1.Шууд бус, хараат бус дэмжлэг (Баруун европын загвар): Энэ нь хэвлэлийн олон талт байдал, ардчиллыг хамгаалах зорилготой хамгийн дэвшилтэт загвар юм.
Яаж ажилладаг вэ: Төрөөс хэвлэлүүдэд татварын хөнгөлөлт (НӨАТ-аас чөлөөлөх), шууд татаас олгодог. Гэхдээ мөнгийг төр биш, улс төрөөс хараат бус Хэвлэлийн зөвлөл эсвэл хөндлөнгийн хараат бус сангууд хуваарилдаг.
Жишээ: Норвеги, Шведийн төрөөс орон нутгийн болон цөөнхийн хэлээр гардаг сонин, хэвлэлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь тухайн хэвлэл Засгийн газрыг шүүмжилсэн ч санхүүжилтээ алдахгүй байх хуулийн баталгаатай байдаг.

2. Нийтийн эрх ашгийн төлөөх сурталчилгаа (АНУ, Их Британи зэрэг Барууны загвар):

Хөгжсөн ардчилсан орнуудад төр нь хэвлэлийг "магтан дуулуулах" гэрээ хийдэггүй. Зөвхөн олон нийтэд мэдээлэл хүргэх худалдан авалт хийдэг.
Яаж ажилладаг вэ: Засгийн газар хэвлэл мэдээллийн талбайг зах зээлийн зарчмаар худалдаж авдаг. Үүнд зөвхөн нийтийн эрүүл мэнд (жишээ нь: вакцинжуулалт), замын хөдөлгөөний аюулгүй байдал, цэрэг татлага, байгалийн гамшгийн сэрэмжлүүлэг зэрэг нийтийн ашиг сонирхлын мэдээлэл багтана.
Хязгаарлалт: Гэрээнд улс төрийн пиар, дарга нарыг сурталчлахыг хуулиар хатуу хориглодог.

3. Төрийн санхүүжилтээр хараат байдал үүсгэх (Хөгжиж буй болон шилжилтийн шатанд байгаа орнуудын загвар)

Энэ нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай ижил бөгөөд олон улсын байгууллагуудаас хамгийн их шүүмжлэлд өртдөг загвар юм.
Яаж ажилладаг вэ: Төрийн байгууллагууд "Хамтын ажиллагааны гэрээ" нэрээр ХМБ-уудад төсвийн мөнгө өгдөг. Үүний хариуд Засгийн газар, яамдын үйл ажиллагааг эерэгээр харуулах, шүүмжлэлт мэдээллийг гаргахгүй байх "нууц цензур" тогтоодог.
Үр дагавар: Хэвлэлийн хараат бус байдал алдагдаж, олон нийтийн төрд итгэх итгэл буурдаг. (Жишээ нь: Зүүн Европ, Балканы орнууд болон Латин Америкийн зарим орнуудад ийм практик давамгайлдаг).

Холбоос хуулагдлаа