2026 оны наймдугаар сарын 28-ны байдлаар Гашуун сухайт- Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын чухал хэсэг болох гүүрэн байгууламжийн 291 тулгуурын ажил бүрэн дууссанаар төмөр замын явц 48,2%-д хүрлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр"Төмөр замын тулгуур дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууслаа. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган долларт хүргэх нь Монгол Улсын томоохон зорилт бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд энэ боомтын төмөр замын холболт хийгдсэнээр ахиц гарна. Төмөр замаар өргөн царигаар 30, нарийн царигаар 20 орчим сая, нийт 50 сая тоннын экспорт хийх чадвар нэмэгдэнэ. Боомт нь экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна" гэж ярьлаа.
Хил дамнасан төмөр замын ажилд 1100 орчим хүн ажиллаж байна. "Тавантолгой төмөр зам" ХХК төслийг гүйцэтгэж байгаа билээ.


