онцлох - нүүр хуудас

Оросын нөлөөлөл Монголд хэр хүчтэй вэ?

Бусад улсуудад ашигладаг технологи Монголд хэрэгждэг болов уу?

Х. Болор·

Хотын гудамжинд том ханын зураг

Өмнөх нийтлэлд дурьдсанчлан Кремлийн даалгавраар ажилладаг гэх Еврази төрийн бус байгууллага нь зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэгч, иргэдийн бодол шийдвэрт нөлөөлөгч байгууллага юм.

Ингэхдээ “Бид та бүхэнтэй хамт” гэх зэрэг уриалгыг ашиглаж “Залуусыг дэмжих”, “сэтгүүлзүйг хөгжүүлэх”, хүмүүнлэгийн ажил зэргийг явуулдаг байна. Мөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрийдлээр иргэдийн нэр, регистр, хаяг зэргийг цуглуулж, сонгуулийн үеэр санал худалдан авах, сонгогчдыг чиглүүлэх улс төрийн дата бааз болгон ашигладаг.

Хэрэв тухайн оронд хяналт сул байвал энэ үйл ажиллагаанууд нь ихээхэн амжилтад хүрдэг байна.

Манай улсын хувьд төрийн бус байгууллагууд олноор үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн мэдээлэлд тавих хяналт сул зэрэг анхаарууштай олон зүйл бий.

НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХУУЛБАРЛАДАГ

Кремлээс явуулдаг аливаа улсын сонгуулийн дүнд нөлөөлөх улс төрийн технологи улс орнуудад ижил байдлаар өрнөдөг. Жишээ нь, иргэдийг Орос руу аялуулж сургах, бэлэн мөнгө тараах, шашныг ашиглах, сонгогчдыг онгоцоор зөөх: Энэ тактик Молдав, Армянд хэрэгжсэн.

Энэ улсуудын авсан хариу арга хэмжээнээс харвал Сонгуулийн хороо нь энэ үйл ажиллагааг дангаар зогсоох боломжгүй бөгөөд үүнд Тагнуул, Цагдаа, Санхүүгийн зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын байгууллагууд нэгдэж байж таслан зогсоожээ. Эс тэгвэл, сонгууль нь утгаа алдаж байна.

Соёл, шашны хүрээнд Дэлхийн II дайныг дахин дахин сануулах, ялалтын баярыг аль болох өргөн тэмдэглэх, оросод ээлтэй нэр дэвшигчдийг олон таниулах, Халх голын байлдааныг сануулах, Үнэн алдартны шашныг түгээх зэргээр ажиллаж болох юм. Учир нь эдгээр арга нь бусад улс оронд хэрэгжсэн. 

Боловсролын тухайд оросод суралцах иргэдийн тоог нэмэх, орос хэлийг сурталчлах зэрэг нь орно.

Дижитал орчинд оросын мэдээллийг “сэвдэг” хаягуудыг олноор бий болгох, гуравдагч хөршийн бодлогыг шүүмжлэх зэрэг нь түгээмэл хэрэглэгддэг технологи. 

Манай хоёр хөршийн нэг нь зөөлөн хүчний бодлогыг түлхүү явуулдаг бол нөгөөх нь хатуу ширүүн аргаар шууд шулуухан дайрдаг. Жагсаал тэмцэл өрнүүлэх байдлаар ч юм уу.

Тэгэхээр бодоцгооё. Дээрх улс орнуудад хэрэгжүүлж буй технологи Монголд хэр хэрэгждэг бол?

Холбоос хуулагдлаа